Цонхны шил ба хаалтны завсраар маш их бохирдол хуримтлагдсан байдаг. Бохирдсон хэсэгт бага зэрэг хүнсний сода цацаад цагаан цууг хангалттай хөөсрөхөөр хэмжээнд асгаарай. Хэрэглэхгүй болсон сойзоор дагтаршсан тоос шороог арилгаад халуун усаар дахин нэг угаахад л хангалттай.
Дэлгэрэнгүй-
-
Та хэзээ хамгийн сүүлд хөргөгчний мөс хөлдөөгч саваа цэвэрлэсэн бэ? Бохирдсон мөс хөлдөөгч нь мөсийг үнэр амттай болгоод зогсохгүй бактери агуулж байж ч магадгүй. Үүнийг цэвэрлэх хэд хэдэн арга байдаг ч бид таньд уураар цэвэрлэхийг санал болгож байна. Хөлдөөгчийг гэмтээж мэдэх ширүүн зүйлээр цэвэрлэхгүй байсан нь дээр.
Дэлгэрэнгүй -
Зарим хүчин чадал ихтэй урд хэсэгтээ ачаалладаг угаалгын машинууд амархан үнэр орчихдог. Долоо хоногтоо нэг удаа машинаа hot cycle дээр нь ажиллуулахдаа хлорамин хийснээр эвгүй үнэрээс сэргийлэх боломжтой.
Дэлгэрэнгүй -
Толботой, шавар тогтсон плитатай айлыг хэн ч цэвэрхэн гэхгүй шүү дээ. Хлораминтой усаар сайтар үрэхэд плитан дээр тогтсон толбо арилдаг. Хэрвээ танай гэрийн плита бараан өнгөтэй бол хэсэгхэн газрыг үрээд үзээрэй. Хлорамин агуулсан учраас плитан дээр цагаан толбо үүсгэж мэдэх юм.
Дэлгэрэнгүй -
Нийлэг материалтай учраас тогтсон толбо удаан хадгалагддаг. Та буйдангаа архиар үрээд, дараа нь цэвэр усаар арчаад үзээрэй. Хатуулагтай ус зах ирмэгийг харлуулж мэдэх учраас өнгөн хэсгийг даавуугаар арчсанаар усны толбо үүсэхээс сэргийлж буй хэрэг болдог. Бүрэн гүйцэд хатсаны дараа ширүүн үстэй сойзоор зөөлөн үрж өгвөл таны буйдан буцаад шинэ мэт болох болно.
Дэлгэрэнгүй -
Зүгээр нэг тоос арчих, хог шүүрдэх ажил ч бидэнд төвөгтэй санагддаг шүү дээ. Тэгвэл цэвэрлэхэд хэцүү зүйлсийг цэвэрлэнэ гэвэл та магадгүй төлөвлөснөөсөө ч их цаг зарцуулж болох юм. Бид таны цаг завыг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх зарим нэг санааг таньд хүргэж байна. “Хэцүү бэрхээр биш ухаан зарж ажилла” гэдэгчлэн үр дүнтэй бөгөөд хялбар 19 аргатай танилцана уу.
Дэлгэрэнгүй