Шалны хамгаалалтын бүрхүүлийг арилгаж цэвэрлэх, шинэ бүрхүүл түрхэхийн өмнө шалыг бэлтгэх, гүн цэвэрлэх болон тосыг арилгах зориулалттай универсаль бодис. Хатуу, лаван болон полимер бүрхүүлийг арилгаж цэвэрлэнэ.
Хэрэглэх арга:
Нүдэнд үл анзаарагдам газарт цэвэрлэх гадаргуугийн чанарыг шалгаж үзнэ. Дараах харьцаагаар концентратыг усаар шингэлнэ. Үүнд:
- Хамгаалалтын бүрхүүл арилгахад 1:2 – 1:5
- Өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээнд 1:30 – 1:100
Бодисыг гадаргууд түрхэж, арилгах гэж байгаа бүрхүүлийн бат бөх чанараас хамааран 5-10 минут байлгана. Дараа нь үрж арчин, усаар угааж, хаттал нь арчина. Шаардлагатай тохиолдолд цэвэрлэгээг дахин хийнэ. Машинаар угаах тохиолдолд машины үйлдвэрлэгчээс гаргасан ашиглалтын зааврыг мөрдлөг болгоно.