Хивс болон зөөлөн тавилгын аливаа бохирдлыг цэвэрлэхэд зориулагдсан хөөсрөлт багатай универсал цэвэрлэгээний бодис. Даавуу, хилэн, хиймэл арьс, хуванцар болон шил цэвэрлэхэд тохиромжтой. Өтгөрүүлсэн хэлбэрээр толбо арилгагч болгон ашиглах ба дарс, жимсний шүүс, цус, тосны толбо болон бусад төрлийн бохирдлын толбыг арилгаж, эвгүй үнэрийг дарна.
Хэрэглэх арга:
- Цэвэрлэгээг эхлэхийн өмнө цэвэрлэх гадаргуугийн тоосыг соруулах шаардлагатай
- Дараа нь арилгахад бэрх толбуудыг уусгагч бодисоор эсвэл энэхүү концентратар (шингэрүүлээгүй) арилгаж цэвэрлэнэ.
- Ерөнхий цэвэрлэгээнд концентратыг 50-150 гр/л харьцаагаар шингэрүүлж бэлтгэнэ. Уусмалыг шүршигч, цэвэрлэгээний буу эсвэл хивс цэвэрлэгчээр түрхэж болно. Шаардлагатай тохиолдолд их хэмжээний бохирдлыг сойзоор үрж цэвэрлэнэ. Угаасны дараа уусмалыг тоос шороо болон бохирдлын хамт тоос соруулагчаар соруулна эсвэл гарааг цэвэрлэнэ.