Ямар ч төрлийн автомашиныг гар хүргэлгүй буюу үрж, зүлгэлгүйгээр угаахад зориулагдсан маш сайн хөсөрдөг өтгөрүүлсэн цэвэрлэгээний бодис. Усаар амархан арилгаж болдог, ягаан өнгийн тогтвортой хөөс үүсгэдэг. Замын тоос, шавар шавхай, тос масло, хорхой шавьжнаас үүссэн бохирдлыг ямар ч хүндрэлгүйгээр арилгаж цэвэрлэнэ. Лакан будагтай гадаргууг өнгөлж гялалзуулдаг, ямар нэгэн хорт нөлөө үзүүлдэггүй. Зэврэлтийн эсрэг нэмэлтүүдийг агуулсан.
Хэрэглэх арга: Нэг суудлын автомашинд 40-80 гр концентрат зарцуулагдана.
- Хэрэглэхийн өмнө концентратыг бохирдлын зэргээс хамааран хөөсний иж бүрдэл (1 л) хэрэглэх бол 1:2 – 1:6 (150-300 гр) эсвэл хөөсний генератор (25, 50, 100 л) хэрэглэх бол 1:50 – 1:100 (10-20 гр/л) байхаар тооцож усаар шингэлэх шаардлагатай.
- Бохирдсон гадаргуугаас шавар шавхайг унагаагаад, дараа нь шингэлж хөөсрүүлсэн бодисоо доороос дээш чиглэлтэйгээр түрхэнэ. Энэ нь бодис доош урсахаас сэргийлнэ.
- 1-2 минут хүлээнэ, ингэхдээ хатааж болохгүй!
- Ойрын зайнаас (15-20 см) өндөр даралттай усаар доороос дээш чиглэлтэйгээр сайтар шүршиж арилгана.
Хадгалалтын температурын горим, оС | |
< 0о | зөвшөөрөгдсөн |
0о-30о | санал болгосон |
> 30о | зөвшөөрөгдсөн |
Савалгаа | Артикул |
1 л | 113120 |
6 кг | 113121 |
12 кг | 113122 |
23 кг | 800024 |