Шүлтлэг агуулаагүй, өтгөрүүлсэн угаалгын бодис. Шал угаах автомат машинд болон шалыг гараар угаахад хэрэглэнэ. Тааламжтай үнэртэй. Бүх төрлийн ус тэсвэрлэх чанартай шал, түүний дотор шүлтийн үйлчлэлд мэдрэг (хулдаас, каучук, мод, паркет, ламинат, гантиг) шалнуудын органик бохирдол, амьтны гаралтай тос, ургамлын тос болон бусад төрлийн бохирдлыг арилгаж цэвэрлэнэ.
Хэрэглэх арга:
- Өдөр тутмын хэрэглээнд: концентратыг 1:200 – 1:100 эсвэл 5-10 мл/л харьцаагаар шингэлнэ.
- Их цэвэрлэгээнд: концентратыг 1:40 – 1:20 эсвэл 25-50 мл/л харьцаагаар шингэлнэ.